SmartGPS · Байршлын мэдээлэл

Танай байгууллагад зөвшөөрөгдсөн машинуудын байршлыг бодит цагаар харах, тайлан татах хуудас.

SmartGPS-ээс танай байгууллагад өгсөн, sgf_-ээр эхэлсэн түлхүүр. API-д ашигладагтай ижил.
SmartGPS · Байршлын мэдээлэл
Холбогдож байна…
Хөдөлж буй Зогсож буй Офлайн

1Тайлангийн төрөл

2Хугацаа (Улаанбаатарын цагаар)

Сүүлийн 72 цагийн мэдээлэл хадгалагддаг.

3Машин

0 сонгосон

Энэ хуудас юу хийдэг вэ?

  • Газрын зураг: зөвшөөрөгдсөн машинуудын байршил бодит цагаар шинэчлэгдэнэ. Машин дээр дарвал дэлгэрэнгүй мэдээлэл, явсан зам харагдана.
  • Тайлан ба татах: хураангуй, байршлын түүх, одоогийн төлөвийг дэлгэцэнд харах эсвэл Excel/CSV файлаар татна.
  • Энд харагдаж буй мэдээлэл нь API-ээр (WSS/REST) танай системд очдог мэдээлэлтэй яг ижил.

Өнгөний утга

Хөдөлж буй хурд 3 км/ц-ээс дээш   Зогсож буй төхөөрөмж холбогдсон, машин зогсож байна   Офлайн төхөөрөмж сервертэй холбогдоогүй байна

Холболтын төлөв (дээд буланд)

Шууд холбогдсон байршил автоматаар шинэчлэгдэж байна.   Холбогдож байна түр тасарсан. Дахин холбогдоход тасарсан хугацааны мэдээлэл автоматаар нөхөгдөнө.   Мэдээлэл хоцорч байна SmartGPS-ийн эх үүсвэр түр саатсан.

Нэр томьёо

Хаалтанд байгаа нь API-ийн талбарын нэр. Татсан файлын баганууд ч мөн ийм нэртэй.

НэрУтгаAPI талбар
Улсын дугаарТээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар. Улсын дугааргүй уурхайн техникт хоосон — Парк ID-аар танинаplate
Парк IDТээврийн компанийн дотоод дугаар (зөвшөөрлийн жагсаалтаас)fleet_id
IMEIGPS төхөөрөмжийн давтагдашгүй дугаарimei
ЦагТөхөөрөмж байршлыг хэмжсэн цаг. Энд УБ цагаар, API-д UTC-ээрtime
Өргөрөг, УртрагWGS84 координат, аравтын бутархайгаарlat, lon
Хурдкм/цагspeed_kmh
ЧиглэлХойд зүгээс цагийн зүүний дагуу, градусаар (0–359)course_deg
ӨндөрДалайн түвшнээс дээш, метрээрaltitude_m
Хиймэл дагуулБайршил тодорхойлоход ашигласан хиймэл дагуулын тооsatellites
Хөдөлж буйХурд 3 км/ц-ээс дээш эсэхmoving
ХөдөлгүүрХөдөлгүүр асаалттай эсэх (асаалтын мэдрэгчээр). Мэдрэгчгүй техникт хоосонignition
Мото цагХөдөлгүүр ажилласан нийт цаг (Wialon-ы тоолуур). Ойролцоогоор 5 минут тутам шинэчлэгддэгengine_hours
ОнлайнТөхөөрөмж одоо сервертэй холбогдсон эсэхonline
НөхөгдсөнТасалдлын дараа анхны цагтайгаар нь нөхөж дамжуулсан байршилbackfill
Дугаар (seq)Байршил бүрийн өсөх дугаар. Тасарсны дараа хаанаас үргэлжлүүлэхийг заанаseq

Түгээмэл асуулт

Интернэт тасарвал мэдээлэл алдагдах уу?

Үгүй. Хуудас өөрөө дахин холбогдож, тасарсан хугацааны байршлуудыг дарааллаар нь нөхөж авна. Машины төхөөрөмж сүлжээгүй байсан бол сүлжээнд орсны дараа хуримтлагдсан мэдээлэл анхны цагтайгаа ирнэ.

Яагаад 3 хоногоос өмнөх мэдээлэл алга?

Түр хадгалалт 72 цаг. Урт хугацааны тайлан хэрэгтэй бол өгөгдлөө тогтмол татаж хадгална уу.

Хураангуйн «Мэдээлэлгүй» хугацаа гэж юу вэ?

Дараалсан хоёр байршлын хооронд 5 минутаас удаан мэдээлэл ирээгүй хугацаа: төхөөрөмж унтарсан, сүлжээгүй байсан гэх мэт. Туулсан зай нь байршлуудын хоорондох шулуун зайн нийлбэр тул ойролцоо утга.

Машин нэмэх, хасах

Машины жагсаалтыг тээврийн компанийн зөвшөөрлийн бичгийн дагуу SmartGPS удирдана. Өөрчлөлт хийлгэх бол SmartGPS-т хандана уу. Өөрчлөлт энэ хуудсанд нэг минутын дотор тусна.

Хөгжүүлэгчдэд: холболтын мэдээлэл ба ирж буй мессежүүд

WSS:
REST:
Сүүлд авсан дугаар (seq): —